Дэлхийн Сонинуудын Холбоо WAN-IFRA гэж юу вэ?

Дэлхийн 120 гаран орны 3000 гаран мэдээ мэдээллийн компани, бизнес эрхлэгчдийг эгнээндээ элсүүлсэн WAN-IFRA буюу дэлхийн сонинуудын холбоо нь 18,000 гаруй хэвлэлийн байгууллагын төлөөлөл болох 80 гишүүн нийгэмлэгүүдийн нэгдсэн мэдээллийн сүлжээ юм.

Тус байгууллага нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, инновацийг хөгжүүлэх, бие даасан хэвлэл мэдээллийн компаниудад өөрчлөлтийн үе шатаа амжилттай даван туулах, бизнесээ сайжруулах, нээлттэй нийгэмд эзлэх байр сууриа ухамсарлахад нь туслах зорилгоор 1948 онд байгуулагдсан аж.

Байгуулагдсанаасаа хойш сүүлийн 70 жил WAN-IFRA нь хэвлэлийн байгууллагуудын олон улсын бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх; хамгийн шилдэг бизнес, технологийн туршлага, ололт амжилтыг түгээх; худалдааны төлөөлөх байгууллага болж ажлын үйл явц, үнэ цэний хэлхээнд стандартыг боловсруулж, сайжруулах; төрийн эрх баригчид, байгууллага, бусад худалдааны байгууллагуудыг татан оролцуулах; хэвлэлийн байгууллагуудын бие даасан байдлыг хадгалахад тогтмол хичээл зүтгэл гарган ажилласаар ирсэн билээ.

Одоо WAN-IFRA нь нийтлэгчид, редакторууд, технологийн ажилтнууд, дижитал бизнесийн удирдлагууд, хэвлэлийн нийгэмлэгүүд, технологи нийлүүлэгчид, үйлчилгээ хүргэгчид, судалгааны төвүүдийг нийлүүлсэн мэдээллийн томоохон төвлөрсөн цэг болоод байгаа юм. Жил бүр 3500 хэвлэл мэдээллийн байгууллагын 9,000 гаруй удирдлагууд тус байгууллагын үйлчилгээг хэрэглэдэг ажээ.

Байгууллагын үйл ажиллагаа

Тогтмол шинэчлэгдэн хөгжиж буй техник, технологи нь хэвлэл мэдээллийн салбарынхныг хурдацтай хувьсан өөрчлөгдөх шаардлагатай бий болгосоор байна. WAN-IFRA нь энэхүү өөрчлөлтөд дасан зохицоход дөрвөн үндсэн үйлчилгээгээр дэмждэг.

  • Инноваци, бизнес хөгжил: Дэлхийн Хэвлэлийн Инноваци зэрэг зориулалтын платформ болон өөрсдийн зөвлөгөө өгөх үйлчилгээ, гишүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрөөр дамжуулан инноваци, бизнес хөгжлийг дэмжин ажилладаг.
  • Мэдээ, мэдээлэл: Онц, чухал бизнесийн мэдээний стратеги, зах зээлийн мэдээ мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр бэлдэн хүргэдэг.
  • Сурталчилгаа: Хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн байгууллагад нөлөөлөх дэлхийн бодлого, нийтлэг зарчмыг нийтэд ухуулан сурталчлан ажилладаг.
  • Сүлжээ: Зохион байгуулж буй цуврал өдөрлөг, форум зэргээр хэвлэлийн салбарын шилдэг туршлагыг түгээн хяналт тавьдаг. WAN-IFRA нь дэлхий даяар чанарыг эрхэмлэж, зөв платформыг зөв газар зөв хүмүүст нь олгох зорилгоор хаалттай хаалганы семинараас авахуулаад олон улсын арга хэмжээ зэрэг 50 гаруй өдөрлөг жил бүр зохион байгуулан олон нийтийн оролцоог дэмждэг.