Тэмцээний материал хүлээн авах хугацаа дууслаа

"Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэе" уралдааны материал хүлээн авах хугацаа өнөөдөр буюу 26-ны өдрийн 16.00 цагт дууслаа.

"Өдөр тутмын сонинуудын холбоо"-ны SayNo@dna.mn цахим хуудсаар арванхоёрдугаар сарын 11-26-ны өдөр нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 11 материал хүлээн авлаа. Эдгээрийг "Өдөр тутмын сонинуудын холбоо"-ны удирдлагууд болон гишүүд сонгон шалгаруулж, дүгнэх юм. Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр зохиогдох "Өдөр тутмын сонинуудын холбоо"-ны шинэ жилийн баярын ёслолын ажиллагааны үеэр шилдэг материалыг тодруулж, шагнал гардуулна.

Нийгэмд нүүрлээд буй хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор "Монголын өдөр тутмын сонинуудын холбоо"-ноос хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын дунд "Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэе" сэдэвтэй уг уралдааныг зохион байгуулсан билээ.