Зууны мэдээ сонин

Үндэсний өдөр тутмын сонин. Өнгөтэй, өргөн, зузаан хэвлэл.
Улс төр, баримт тайлбар, эдийн засаг, нийгэм үзэл бодол, спорт, төр засгийн мэдээ, танин мэдэхүй, дэлхийн мэдээ, иргэний индэр, боловсрол, эрүүл мэнд, бөхийн мэдээ, амралт чөлөөт цаг, өөр мэдээ зэрэг тогтмол нүүрүүдтэй.

"Ичиж амьдарья", "Хэн нь хэн бэ", "Хөшигтэй улс төр", "Барилга асуудал", "Сайхан сэтгэл унтдаггүй", "Охидоо хаана нуух вэ", "Амьдралын тойрог", "Leaderships forum", "Ярилцах цаг", "Монгол Улсын төлөө" зэрэг тусгай булан цувралтай.

Улсын хэмжээнд захиалгын тоогоороо болон уншигчдын хүртээмжээрээ тогтмол хоёрдугаарт жагсдаг брэнд хэвлэл. Монголын болон дэлхийн томоохон компаниудын сурталчилгаа, тендерийн урилга, ажлын зар нийтлэгддэг бизнесийн хамтрагч. Дэлхийд болоод Монголд өдөр тутамд өрнөж буй үйл явдлаас хоцролгүй эх сурвалжтай, тэнцвэртэй, түргэн шуурхай мэдээллийг боловсруулдаг мэдээний машин.

Төрийн ордноос 50 метрийн зайд өөрийн байртай, хэвлэх үйлдвэр, мэдээллийн төвтэй, чадварлаг сэтгүүлчдийн баг, хамт олноос бүрдсэн комплекс хэвлэлийн байгууллага. "Зууны мэдээ" сонин улиралд 65 дугаар гаргадаг.

Манай сонины дэргэд улс төр, мэдээллийн портал www.polit.mn сайт цоо шинэ өнгө төрхтэйгөөр мэндэлж, одоо хэдийнэ уншигчдын таалалд нийцсэн, хандалт өндөртэй сайтуудын нэг болжээ. Улс төрийн сонин хачин, хөшигний цаадах үнэн төрх, улстөрчдийн хэн нь хэн бэ гээд улс төрийн халуун тогоон дахь ил болон далд мэдээллийг бид цаг алдалгүй хүргэдэг юм.