Financial Times

Олон улсад нөлөөллийн хүрээ, шударга байдал, үнэн бодитой мэдээлэл хүргэдгээрээ танигдсан Financial Times нь дэлхий даяар өдөр бүр тогтмол уншдаг 2.2 сая уншигчидтай дэлхийн тэргүүлэх байгууллагын нэг юм. Тус байгууллага нь дэлхийн бизнесийн хүрээлэлд өргөн хүрээний мэдээ, мэдээлэл, үйлчилгээ үзүүлдэг Nikkei Inc. –ийн нэг хэсэг юм.

Веб хуудас болох FT.com нь л гэхэд 4.5 сая бүртгэгдсэн хэрэглэгчтэй бөгөөд 285,000 цахим захиалагч, 600,000 худалдан авагчидтай билээ. Үүнээс FT Chinese нь дангаараа 1.7 сая бүртгэгдсэн хэрэглэгчидтэй бол 2014 оны 1 сарын байдлаар нийт дунджаар 234,193 хувь (Англи улсад 88,000) Financial Times сонины олон улсын хэвлэлүүд нэг өдөрт борлуулагджээ. Ердөө нэг сарын дараа буюу хоёрдугаар сард уг үзүүлэлт 224,000 хувь болж нэмэгдсэн бол 2013 оны 10 дугаар сард 629,000-д (282,000 хэвлэмэл, 387,000 цахим) хүрсэн байна.

Анх 1888 оны 1-р сарын 10-ны өдөр London Financial Guide нэртэйгээр гараагаа эхлээд тус оныхоо 2-р сарын 13-ны өдөр Financial Times нэрээ өгч гаргахдаа ердөө дөрвөн хуудастайгаар хэвлэгдэж байжээ. Тухайн үед энэхүү байгууллагын хувьд ганц гол өрсөлдөгч нь илүү туршлагатай, зоримог Financial News байсан бөгөөд 57 жил тасралтгүй ширүүн өрсөлдсөний эцэст 1945 онд хоёр байгууллага хоорондоо нийлж зургаан хуудаст өдөр тутмын сонин болсон юм. Жил ирэх тусам өргөжин тэлсээр Англи, Европ тив, Америк, Ази, Ойрх Дорнодод зориулсан таван тусгай хэвлэлүүд нь дэлхийн 22 оронд хэвлэгддэг олон улсын сонин болсон билээ.