Засгийн газрын мэдээ сонин

"Засгийн газрын мэдээ сонин" нь Монголын анхны олон улсын стандарт бүхий үндэсний өдөр тутмын сонин бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл тасралтгүй хэвлэгдэн гарч байна.

Манай хамт олон 2015 оны гуравдугаар улирлаас эхлэн дэлхийд нэр хүндээрээ тэргүүнд эрэмбэлэгддэг, олон улсын санхүү, бизнес мэдээллийн "Financial Times" сониныг албан ёсны эрхтэйгээр гаргаж эхэлсэн. Ингэснээр бүхий л салбарын мэдээлэл, дүн шинжилгээ бүхий даацтай мэдээллийг хамгийн ойрын эх сурвалжаас Монголын уншигчид эх хэлээрээ хүлээн авах боломжтой болсон юм. Бид уншигчдадаа чанартай нийтлэл, шинэлэг контент хүргэх чиглэлд анхаарч, зарим залуу болон ахмад туршлагатай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөл байдалд манай сонины захиалгын тоо тасралтгүй нэмэгдэж байна. Тухайлбал, "Засгийн газрын мэдээ" сонины цахим хувилбар болох Ubinfo.mn-д хандах захиалагчдын тоо байнга нэмэгдэж, үндсэн захиалагчдын тоо нийт 27000 дөхөж өссөн. Манай сонины уншигчдын дийлэнхийг улс төрийн шийдвэр гаргагчид, бизнесийн удирдах албан тушаалтнууд, дунд болон түүнээс дээш орлоготой, худалдан авах чадвар сайтай хүмүүс бүрдүүлж байна.

Шагнал урамшуулал:

  • - 2015 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс олгодог "Монголын өдөр тутмын шилдэг сонин" шагналын эзэн
  • - Монголын сэтгүүл зүйн салбарын "Анхдагч" хэмээх хоёр номинацид шалгарч батламжлагдсан
  • - 2016 онд сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Балдорж" шалгаруулалтын гранпри шагналыг Тэргүүн орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэнгийн "Чонон сүргийн сүүлийн өчил", "Ченж төлөвлөгөөний золиос", "Нүглээ ханцуйндаа наманчил" нийтлэлүүдээр хүртсэн
  • - 2016 оны "Балдорж"-ийн шагналт бүтээлээр "Үхэл агуулсан хөх савнууд" долоон цуврал нийтлэл, "Гэрт тань нуугдсан хор" шалгарсан (Улс төр, нийгмийн мэдээллийн албаны эдитор, сэтгүүлч Б.Гандолгор)
  • - 2017 оны "Балдорж"-ийн шагналт бүтээлээр "Амины үнэтэй халуун тогоо" гэрэл зургийн цуврал сурвалжилга шалгарсан (Гадаад контент, соёл энтертайментийн албаны сэтгүүлч Б.Баярмаа, гэрэл зурагчин Б.Ганбаяр).