Өнөөдөр

"Өнөөдөр" сонин Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл болж, 1996 оны есдүгээр сарын 20-нд анхны дугаараа гаргасан, Монголын анхны нэгдсэн хэвлэл мэдээллийн сүлжээ "Монгол Ньюс"-ийн харьяа. "Өнөөдөр" нь Монголын анхны өнгөтөөр хэвлэгдсэн, анхны нарийн форматтай, цорын ганц секцээр хэвлэгддэг сонин.

Түүхэн замнал:

  • 1996.09.20 – "Өнөөдөр" сонины анхны дугаар
  • 2000.06.24 - 1000 дахь дугаар
  • 2004.02.20 - 32 нүүрээр хэвлэгдэв
  • 2004.09.15 - өнгөтөөр хэвлэгдэж эхлэв
  • 2006.02.28 - АНУ-д хэвлэгдсэн
  • 2008.09 - Монголын анхны электрон сонин
  • 2008.11.26 - Дэлхийн жишигт нийцсэн нарийн форматтай анхны сонин
  • 2016.09.20 - 20 жилийн ойн тусгай дугаар гаргасан

Өдгөө "Өнөөдөр" сонин долоо хоногт таван удаа, 16-32 нүүрээр хэвлэгдэж, Монголын бүх аймаг сум, гадаадын 30 гаруй оронд уншигдаж байна.

Сонины редакцад 70 шахам хүн ажилладаг бөгөөд дараах албатуудтай.

  • -Улс төр, гадаад мэдээллийн алба
  • -Эдийн засаг, бизнесийн мэдээллийн алба
  • -Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн алба
  • -Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн алба
  • -Гэрэл зургийн алба
  • -Компьютер, эх бэлтгэлийн алба
  • -Захиалга, борлуулалтын алба
  • -Олон нийттэй харилцах алба
  • -Санхүү, аж ахуйн алба
  • -"Мэдээллийн MN төв", Хэвлэх үйлдвэртэйгээ үйл ажиллагаа явуулж байна.

Удирдлагын бүрэлдэхүүн

  • "Монгол ньюс" ХХК-ийн Ерөнхий захирал,
    "Өнөөдөр" сонины Ерөнхий эрхлэгч Балдоржийн Нандинтүшиг /2008 оноос/
  • "Монгол ньюс" ХХК-ийн Дэд захирал,
    "Өнөөдөр" сонины Нэгдүгээр орлогч эрхлэгч /2015 оноос/,
    www.unuudur.mn сайтын Ерөнхий эрхлэгч Балдоржийн Номинтүшиг /2014 оноос/
  • "Өнөөдөр" сонины Орлогч эрхлэгч Гэлдээгийн Өлзийсайхан /2011 оноос/
  • "Өнөөдөр" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Дашцэрэнгийн Заяабат /2017 оноос/
  • "Өнөөдөр" сонины Тамгын газрын дарга Цогзолын Болормаа /2017 оноос /

Сонины эрхэм зорилго:

Хараат бус хариуцлагатай, иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэх

Нийтлэлийн бодлого:

Мэдээллийн тэнцвэрийг хадгалж, шударга ёсны дуу хоолойн болох, олон ургалч үзлийн талбар байх, бодит байдлыг эрхэмлэх, шинийг эрэлхийлэх

"Өнөөдөр" сонины тухай сонирхолтой мэдээлэл:

Өнөөг хүртэл хэвлэсэн "Өнөөдөр" сонины урт нь 5300 км буюу Монголоос Киев хүрэх зай юм.

Нийт гарсан дугаарыг зэрэгцүүлэн тавихад Польшийн газар нутагтай тэнцэхүйц ба 292746ам.км талбайг эзэлнэ.

21 жилийн турш хэвлэсэн бүх "Өнөөдөр" сониныг уншихад хүн дунджаар 14000 цаг зарцуулна.

Шагнал

  • 2002 оны Монголын өдөр тутмын шилдэг сонин
  • 2003 оны шилдэг брэнд
  • 2004 оны Монголын өдөр тутмын шилдэг сонин
  • 2005 оны шилдэг сонин
  • 2005 оны ТОП-10 сонины нэг
  • 2008 оны Монголын өдөр тутмын шилдэг сонин
  • 2008 оны Амьтанд ээлтэй сонин
  • 2009.12.28 - МҮХАҮТ-аас өгдөг "Green press" өргөмжлөлтэй цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага
  • 2009 оны хэвлэл мэдээллийн салбарын ГРАНПРИ
  • 2009 оны Боловсролыг дэмжигч байгууллага
  • 2011 оны Байгальд ээлтэй-Ногоон эдийн засгийг дэмжигч байгууллага
  • 2013 оны Монгол Улсын шилдэг сонин
  • 2016 оны Монгол Улсын шилдэг сонин

"Өнөөдөр" сонины харьяа www.unuudur.mn цахим хуудас нь "Өнөөдөр" сонины албан ёсны сайт бөгөөд "Өнөөдөр" сонинд нийтлэгдсэн мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилга, ярилцлагыг байршуулахын зэрэгцээ өөрсдийн контентийг бэлтгэдэг онцлогтой. www.unuudur.mn сайтын өдрийн дундаж хандалт 100 мянгад хүрсэн ба Өнөөдөр, unuudur.mn хаягтай facebook хуудаснууд нь тус тус 100 мянга болон 10 мянган дагагчтай болсон байна.

Та манай сонин болон медиа группийн тухай мэдээллийг www.mongolnews.mn сайтаас авах боломжтой.